Esan - 5-р долоо хоног: Интоорын модны ардах байшин

Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
5-р долоо хоног: Интоорын модны ардах байшин

Ха Жин

5-р долоо хоног: Интоорын модны ардах байшин

Худалдаж авах

Гишүүнчлэл

?
Ха Жин хэмээх уран бүтээлийн нэрээрээ алдаршсан Хятад-Америкийн зохиолч Шүфэй Жин 1956 онд Жинжөүд төржээ. 14 насандаа цэрэгт мордсон тэрбээр 5 жилийн дараа халагдан ирээд төмөр замын өртөөнд оператораар ажиллах хугацаандаа радио сонсож англи хэл сурч эхэлсэн гэдэг. Улмаар 1981 онд Харбины их сургуулийн англи хэлний ангийг төгсөж, 1984 онд Шандоны их сургуульд Америкийн уран зохиолоор магистрын зэрэг хамгаалжээ. Жилийн дараа Брэндайсын их сургуульд элсэн Америкийг зорьсон тэрбээр 1989 онд Тяньаньмэний талбайд болсон хядлагын дараа тус улсын иргэн болж тэндээ үлдэхээр шийдсэн байна. 1990 онд “Нам гүм дунд” нэртэй яруу найргийн түүврээ хэвлүүлж уран зохиолын ертөнцөд хөл тавьсан Ха Жин “Хүлээхүй”, “Чөлөөт амьдрал”, “Дайны уршиг” зэрэг роман, “Улаан тугийн дор”, “Сүйт бүсгүй” зэрэг өгүүллэгийн түүвэр, “Цагаач зохиолч” эсээний ном зэрэг олон арван бүтээл туурвисан билээ. Цагаачдын уран зохиолын сод төлөөлөгчдийн нэгд зүй ёсоор тооцогдох тэрбээр Хэмингвэй, Фланнери О’Коннор, Фолкнер зэрэг суут зохиолчдын нэрэмжит шагналуудын эзэн болж байв. Ха Жин эдүгээ Бостоны их сургуульд багшилж байна.
# орчин цагийн уран зохиол