Esan - 4-р долоо хоног: Амь зуулгын дарш

Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
4-р долоо хоног: Амь зуулгын дарш

Ольга Токарчук

4-р долоо хоног: Амь зуулгын дарш

Худалдаж авах

Гишүүнчлэл

?
Польшийн зохиолч Ольга Токарчук 1962 онд Шүлэхов хотод төржээ. Варшавын их сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн тэрбээр 1989 онд “Толинд туссан хотууд” яруу найргийн түүврээ хэвлүүлж утга зохиолын ертөнцөд хөл тавьж байв. Ольга Токарчук 8 роман бичсэнээс “Правек ба өөр цаг хугацаа”, “Хэсүүлчид”, “Үхэгсдийн ясан дээгүүр анжсаа чирээд яв”, “Яковын судрууд” зэрэг нь ихээхэн алдартай. Түүний бичсэн “Хэсүүлчид” роман 2018 онд англи хэлт утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болох Мэн Бүүкэрийн шагналыг хүртсэн бол мөн онд зохиолч өөрөө Нобелын утга зохиолын шагналтан болсон билээ. Одоогийн байдлаар зохиол бүтээлүүд нь дэлхийн 37 орны хэлээр орчуулагдаад байна.
# орчин цагийн уран зохиол