Esan - Чингис хааны удирдахуй дагуулихуй

Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
Чингис хааны удирдахуй дагуулихуй

Ч.Пүрэвдорж

Чингис хааны удирдахуй дагуулихуй

Худалдаж авах

Гишүүнчлэл

?
Хүн бүр өөрийнхөө эх, эцгийг хамгийн сайн сайхнаар санан дурсдаг. Тэмүжин Чингис хаан гэх энэ их хүнд миний бие түүн лүгээ адил дотно сэтгэлээр хандсаар ирснээ тайлбарлаж нэгэнтээ чаддаггүй билээ. Анхандаа над мартагдсан хэн нэгнийг хэзээ хойно санагалзан дурсаж буй мэт бүдэг бадагхан байсан. Харин оюун санааны эрх чөлөөг олсон 1990-ээд оноос хойш, ялангуяа сүүлийн жилүүдэд Чингис хааныг илүү шохоорхон сонирхох болов. Эхэн үеийн домогжсон дүр, хийсвэр төсөөлөл улам бүр тодорсоор танил хүн мэт, бүр сүүлдээ хэзээний мэдэх дотно нэгэн мэт санагдах болсон нь гайхалтай. Гэхдээ үүнийг би өөрийн сэтгэлийн гэнэн цагаан хөөрөл төдийгөөр бодохгүй байгаа. Яагаад тэр билээ гэвэл, Тэмүжин Чингис хааны өсөж өндийсөн монгол нүүдэлчдийн сонгодог ахуйд миний бие төрж өссөн, бас бага сага боловсролыг олж, насыг насалж, амьдралыг туулж сэтгэлийн хөөрлөө хагас боловч дарахтайгаа болсон гэж бодном.
# түүх# удирдахуйн ухаан