Esan - Хуулийн сэтгэл судлал

Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
Хуулийн сэтгэл судлал

Б.Оюунчимэг

Хуулийн сэтгэл судлал

Худалдаж авах

Гишүүнчлэл

?
Уг ном мэргэжлийн сэтгэл судлаач хүний бичсэн анхны ном. Хуулийн сэтгэл судлалын үүнээс өмнөх номыг хуульч хүмүүс бичсэн байдаг. Эл номын “Хуульч мэргэжилтний үйл ажиллагааны сэтгэл судлал” бүлэгт хуульчийн мэргэжил, хуульч мэргэжилтэн, түүний үйл ажиллагааны бүрдэл, харилцаа, түүний зөрчил, зөрчлийн шалтгаан, хуульч мэргэжилтний үйл ажиллагааны чадварууд, хуульч мэргэжилтэн бие хүнийг судлах шаардлага, судалсны ач холбогдол, судлах аргууд, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч, өмгөөлөгчийн үйл ажиллагааны онцлог, “Гэмт хэргийн сэтгэл судлал” бүлэгт гэмт хэргийг санаатай үйлдсэн этгээдийн гэмт зан үйл, гэмт хэрэгтэн хувь хүн, гэмт бүлэглэлийн сэтгэцийн онцлог, “Шүүхийн сэтгэл судлал” бүлэгт хохирогч, гэрч, насанд хүрээгүй хүн болон гэмт хэрэгт холбогдолтой хүмүүс болох сэжигтэн, яллагдагчийн сэтгэцийн онцлог, “Мөрдөн байцаах, шүүн таслах үйл ажиллагаа” бүлэгт хэргийн газарт үзлэг хийх үеийн, нэгжлэх явуулах, таниулах, мөрдөн байцаах туршилт явуулах, байцаах, нүүрэлдүүлэх, шүүн таслах, шүүхийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцогчдын зан үйл, сэтгэцийн онцлогийн талаар тус тус өгүүлнэ. Хуульч мэргэжилтэн эл номыг уншин судалснаар сэтгэцийн үзэгдлүүд болох сэтгэцийн үйл явцууд, сэтгэцийн байдал, сэтгэцийн шинжүүдийн тухай ерөнхий сэтгэл судлалын суурь мэдлэг ч эзэмших боломжтой.
# сэтгэл судлал# хууль