Esan - Банзрагч судар

Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
Банзрагч судар

Л.Алтангэрэл

Банзрагч судар

Худалдаж авах

Гишүүнчлэл

?
Банзрагч нь Жадамба судар шиг гүн ухааны ганц сэдэвт бүтээл биш, тарнийн зан үйлийг тайлбарласан сургааль болохоор эртний зарим үг хэллэг, өгүүлбэрийн өвөрмөц бүтцийнх нь учрыг олчихвол ойлгоход хэцүү биш, харин үй олон тэнгэр, лус, ягчис, рагчис, гандирас, киннара, кумбанда зэрэг хүмүүн бусчууд, уул ус, газар орны санскрит нэр, тарнийг үгсийг нь уншихад хүндрэлтэй байдаг. Энэтхэг европын хэлний аймагт багтдаг санскрит хэлний үгсийг монгол бичигт буулгах нь орос хэл дээр бичсэн номыг монгол бичгээр галиглахтай адил, түүнийг нь орос хэл мэдэхгүй, зөвхөн монгол бичигтэй хүн уншаад үзэхээр ямархуу холион бантан болох нь ойлгомжтой билээ. Уул нь Аюуш гүүшийн галиг санскрит авиаг нарийн тэмдэглэдэг боловч түүнийг уншихын тулд дахиад л санскрит, түвд үсгийг мэддэг байх хэрэгтэй болно.
# тарнийн түүвэр# бурханы судар# орчуулга