Суралцагсдаа оюунтан байлгах эрхэм зорилгоо хэрэгжүүлэхэд нь чиглүүлж туслах дэмжих зорилготой "Шихихутуг" ХЗДС-ийн оюутнуудын өөрсдийнх нь үүсгэн санаачилсан "Гэрэгэ" клуб байгуулагдаад өдгөө 10 жил болжээ. Энэ хугацаанд гишүүддээ төдийгүй нийт оюутан залуучууддаа "илтгэх, мэтгэх чадварыг эзэмшүүлэх" зорилгын хүрээнд олон арван сургалт, судалгааны ажлууд зохион байгуулж иржээ. Ийнхүү ойдоо "Их хаадын замаар замнагч эрэн зууны Гэрэгэчүүд" номыг өргөн барьж байна.