Esan - Мартагдсан цайзын нууц

Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
Мартагдсан цайзын нууц

А.Волков

Мартагдсан цайзын нууц

Худалдаж авах

Гишүүнчлэл

?
Ид шидийн орны нутаг дэвсгэр дээр Рамери гэгч гаригаас «Диавона» нэрт сансрын хөлөг ирдэг. Хөлөг дээр эзэд буюу менвитүүд, зарц нар буюу арзакууд байх бөгөөд тэдний дээд удирдагч нь Гван-Ло гэгч ажээ. Менвитүүд хөдөлмөрч Арзакуудыг ховсын хүчээр боолоо болгожээ. Дэлхийг эзлэхээр ирсэн тэд Гурриканы аварга том цайзын дэргэд буудаллана. Туяан буугаар зэвсэглэсэн тэр хүмүүс Ид шидийн орныг тагнаж, хүмүүсээс нь олзолж авчран, туршилт хийж, эрх мэдэлдээ оруулахыг санаархана. Энни Смит, Тим О’Келли нар дахин Ид шидийн орныхонд туслахаар хүрэлцэн ирнэ. Тэднийг Альфред Каннинг дагалдан ирэх бөлгөө. Мөн сайхан сэтгэлтэй болон өөрчлөгдсөн Урфин Жюс ч тэдэнтэй нэгдэнэ. Тэд харийн түрэмгийлэгчдийн хэрхэн тэмцэж, ялалт байгуулсныг энэхүү номоос уншаарай.
# хүүхдийн зохиол