Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
Байх ба Хугацаа

С.“МОЛОР-ЭРДЭНЭ ФИЛОСОФИЙН AKАДЕМИ”

Байх ба Хугацаа

Худалдаж авах

“Байх ба хугацаа” нэртэй энэ номыг цуврал номуудын анхны ном болголоо. Германы философич Хайдэггер “Байх ба хугацаа” номыг бичиж хэвлүүлсэний дараа энэ ном түүнд маш их алдар цуу авчирсан. Түүний энэ номыг 20-зууны хамгийн том философийн ном гэж нэрлэдэг. Үнэхээр ч философийн салбарт асар том доргилт авчирсан. “Байх ба хугацаа” ном маш их үр нөлөөтэй ном болж чаджээ. Энэ ном зөвхөн Европт биш Америкаас авахуулаад Япон хүртэл философичидийн гарын авлага сурах бичиг болсон. “Байх ба хугацаа” ном зөвхөн философийн салбарт биш бас хуулийн салбарт, урлагийн салбарт мөн хэл шинжлэлийн салбарт шинэ ойлголт авчирсан. Психологийн салбарт маш том нөлөөлсөн. Структурализм, постструктурализм, деконструкц болон постмодернэ гэсэн салбарууд энэ номноос чухал ойлголтуудыг авч хэрэглэжээ.

# нийгэм# философи