Esan - Умар газар одсон хувийн тэмдэглэл

Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
Умар газар одсон хувийн тэмдэглэл

Умар газар одсон хувийн тэмдэглэл

Худалдаж авах

Гишүүнчлэл

?
”Умар газар одсон хувийн тэмдэглэл” хэмээх нэгэн боть зохиолыг Лю Цзи бичжээ. Зохиогч нь Юань улсын Цзянси мужийн Линьчуань өнөөгийн Линьчуань хот)-ы хүн бөгөөд Юань гүрний сүүлийн жилүүдэд Шумиюань-ы түшмэл байжээ. 1368 онд Тогоонтөмөр хааныг Шанду руу одоход дагалдан явж, дараа жил нь байцаан үзэгч түшмэлээр томилогджээ. 1370 онд зарлигийг хүлээн, бичгийн утгач бичгийн дэд сайд зарлигийг даасан Гуань Иньну лугаа хамт Инчан-гаас Шаньси мужид хүрч Хөхтөмөр жанжинд эзэн хааныг хамгаалахаар ирэгтүн гэсэн жуух бичиг дамжуулжээ. Хожим нь Тогоонтөмөр хааныг умар этгээдэд дагалдан явахдаа өөрийн үзэж сонссон хэрэг явдлыг эмхтгэн зохиол туурвисан нь "Умар газар одсон хувийн тэмдэглэл” ажээ.
# намтар# түүх# тэмдэглэл