Esan - Бизнесийн ёсзүй

Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
Бизнесийн ёсзүй

Б.Оюунчимэг

Бизнесийн ёсзүй

Худалдаж авах

Гишүүнчлэл

?
Бизнес эрхлэгч хүний зайлшгүй эзэмшвэл зохих зүйл бол ёсзүй, бизнесийн ёсзүйн мэдлэг. Бизнес эрхлэгч, бизнесийн байгууллагынхан бизнесийн ёсзүйн мэдлэг эзэмшсэнээр бизнес эрхлэгчид тавьдаг ёс суртахууны шаардлагуудыг биелүүлэх, ёс суртахуун зарчим, хэм хэмжээг чанд сахин мөрдөх, бизнесийн үйл ажиллагаандаа ёс суртахууны алдаа дутагдал гаргахгүй, түүнийг ёс суртахуунтайгаар үр ашигтай явуулдаг болно. Бизнес эрхлэгч хэн боловч уг номыг уншин судалснаар бизнесээ шударга үнэнч эрхлэх, ашиг орлого олох хоёрыг шүтэлцүүлж болохыг ухаарч ойлгоно. Уг номд ёсзүйн суурь шинжлэх ухааны нэг салбар болох “Бизнесийн ёсзүй” мөн чанарын талаар тухайлбал, бизнесийн ёсзүйн үүрэг зорилго, ач холбогдол, түүнийг судлах хэрэгцээ шаардлагын тухай өгүүлнэ. Түүнчлэн эл номын “Бизнесийн нийгмийн хариуцлага” хэмээх IV бүлгээс бизнесийн нийгмийн хариуцлагын тухай орчин үеийн ойлголт, бизнесийн нийгмийн хариуцлага төлөвшсөн үе шат, түүний зарчим, бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлага, түүний хэлбэрүүд, бизнесийн байгууллагынхны гаргадаг ёс суртахууны түгээмэл алдаа дутагдлууд, тэдгээрийг засах арга зам, сонирхлын зөрчилгүй, авлигагүй, шударга өрсөлдөөнт, байгальд ээлтэй бизнесийн тухай олж уншина. Энд олон улсын бизнесийн ёсзүйн салбар шинжлэх ухаан, түүний судалдаг зүйлийн талаар ч өгүүлнэ.
# бизнес# ёс суртахуун