Төр улс тахир дутуу иргэдэд жирийн сургуульд боловсрол олгох боломжийг хангахдаа сургуулийн түвшинд болон нийгмийн өргөн хүрээнд ойлгох, хүлээн авах тодорхойлсон бодлоготой байх ёстой гэж заажээ. Иймээс бид, бидний эргэн тойрон байгаа тахир дутуу, эмгэг согогтой хүүхдүүдийг суурь боловсролтой болгохын тулд шинэ чиг хандлагын дагуу ажиллах шаардлагатай болж байна.