Esan - Төрийн албаны эрх зүйн шинэтгэл ба ёс зүйн хариуцлага

Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
Төрийн албаны эрх зүйн шинэтгэл ба ёс зүйн хариуцлага

Ц.Амарсанаа

Төрийн албаны эрх зүйн шинэтгэл ба ёс зүйн хариуцлага

Худалдаж авах

Төрийн алба бол улс орны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хүний эрх, эрх чөлөөг эдлэх боломжийг бүрдүүлэх, зөрчигдсөн тохиолдолд нөхөн сэргээн эдлүүлэх үүрэг бүхий бүтцийг нэгж хэсэг юм. Энэ ч утгаараа төрийн албаны хуульд захирагдах, хууль дээдлэх, ёс зүйтэй байх шалгуур нь тухайн улсын эрх зүйн хөгжил, төлөвшилийг хэмжүүр болж өгдөг. Монгол Улсын хувьд төрийн албаны тухай хуулийг батлан гаргаж, дагаж мөрдөж эхэлснээс хойш тодорхой түвшинд дэвшил гарч байгаа боловч зарим зүйлсийг орхигдуулсан бөгөөд үүний нэг нь “ёс зүй” байна. Монгол Улсад ёс зүйтэй холбоотой зохицуулалтыг агуулсан дараах хууль тогтоомжууд байна. Үүнд: Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авилгын эсрэг хууль, Төрийн хяналтын шалгалтын тухай хууль, Тагнуулын тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль, Багшийн хөгжлийн тухай хууль зэрэгт тусгасан байна. Дээрх хуулиудад дурдсанаар ёс зүйн хороо, зөвлөл, дүрэм батлах тухай төрийн захиргааны байгууллагад эрх олгосон агуулгатай зохицуулалт байх ба түүнээс ёс зүйн шалгуурыг хуульчилж өгөөгүй байна. Нөгөө талаараа ёс зүй бол өөрөө хуулиар зохицуулах зүйл биш гэх хандлагаар авч үзвэл хуульд тусгахгүй байх нь зүйтэй.
# төрийн алба# хүний эрх# эрх чөлөө# ёс зүй