ӨНЭЗС нь өрхийн орлого, зарлагыг тооцох, хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын
байдлыг тодорхойлох, хэрэглээний үнийн индекс тооцоход ашигладаг сагс болон жинг
шинэчлэх, ДНБ-ийг эцсийн ашиглалтын аргаар тооцох зэрэгт шаардлагатай өрхийн
хэрэглээний мэдээллийн эх үүсвэр юм.