Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2018 оны 1 дүгээр улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 137.6 (15.4%) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 52.3 (10.4%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 26.6 (38.7%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.