Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 3 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж орлого 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 81.5 (8.7%) мянган төгрөгөөр өслөө. Өрхийн сарын дундаж орлогыг бүтцээр нь авч үзвэл, мөнгөн орлогын эзлэх хувь 2017 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 0.2 пунктээр нэмэгдэж, бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүний эзлэх хувь болон өөрийн хувийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүний эзлэх хувь 0.1 пунктээр тус тус буурсан байна.