Судалгааны 2016 оны 3 дугаар улирлын дүнгээр ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) улсын хэмжээнд 61.6 хувь, хотод 55.0 хувь, харин хөдөөд харьцангуй өндөр буюу 74.7 хувьтай байна. Ажиллах хүчний оролцооны түвшин хотод хөдөөгийнхөөс 19.7 пунктээр доогуур байгаа нь хот, суурин газарт сургуульд суралцагчдын хувийн жин хөдөө орон нутгийнхаас өндөр байгаатай холбоотой юм.