Аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын тооллого нь манай улсын нутаг дэвсгэр дээр үйл
ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг эрхэлж байгаа ажил,
үйлчилгээний чиглэл, байршлаар нь үнэн зөв тогтоож, улс орны эдийн засаг, нийгмийн
хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь бодитойгоор тодорхойлох, эдийн засгийн хөгжлийн
түвшинг харуулах, аж ахуйн нэгж, байгууллагын төвлөрөл, байршил, үйл ажиллагааны
чиглэлд үндэслэн төр засгийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах мэдээллийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой.