Энэхүү судалгааны ажил нь Салбар хоорондын тэнцэл(СХТ)-ийн 2010-2015 оны үр дүнд үндэслэн эдийн засгийн салбаруудын уялдааг буцах болон урагшлах холбоо, үржүүлэгчийн шинжилгээгээр тодорхойлж, эдийн засгийн тэргүүлэх салбаруудын хөрөнгө оруулалт, экспортыг тодорхой хувиар нэмэгдүүлэхэд нийт эдийн засгийн болон бусад салбаруудын өсөлтөд хэрхэн нөлөөлөхийг тооцож бодлогын зөвлөмж гаргахад чиглэгдсэн. Шинжилгээгээр барилга (дэд бүтэц багтсан) болон эрчим хүчний салбарууд хамгийн их үр ашигтай байгаа бол ХАА болон боловсруулах салбаруудын хоорондын уялдаа сул, сайжруулах шаардлагатай байгаа нь харагдсан. Судалгааны ажлыг холбогдох тооцоолол бүхий ажлын файл (IOT-2015) дагалдах бөгөөд тус файлыг ашиглан боломжит сценариудыг зохиож, салбаруудын нийт эдийн засаг болон бусад салбарт үзүүлж буй нөлөөг тодорхойлох боломжтой.