ДНБ-ий эхний 9 сарын өсөлтөд хамгийн их нөлөө үзүүлсэн салбар бол худалдааны салбар бөгөөд уг салбарын нэмэгдэл өртөг (НӨ) өмнөх оноос 17.2 хувиар өсөж, ДНБ-ий өсөлтийн 1.9 пунктийг бүрдүүлсэн байна. Боловсруулах салбарын НӨ 22.7 хувиар өссөн бөгөөд ДНБ-ий өсөлтөд 1.2 пунктийн оролцоотой байна. Харин уул уурхай, олборлох салбарынх 1.9 хувиар буурч, ДНБ-ий өсөлтөд (-0.5) пунктийн оролцоотой байна.