Дэлхийн 130.0 сая хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт 7 346 633 037 хүн /2015 оны 12-р сарын 31-ний өдрийн 15 цагийн байдлаар/ амьдарч, нэг хавтгай дөрвөлжин километрт дунджаар 56 хүн ногдож байна. Харин манай улсад 1.56 сая хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт 3 057 800 хүн мөн үеийн байдлаар амьдарч, нэг хавтгай дөрвөлжин километрт дунджаар 2 хүн ногдож байна. Манай улс нэг хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт ногдох хүн амын тоогоор нийт 214 орноос Гренландын дараа хоёрдугаарт орж байна.