Esan - Монголын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг шинэ улс төрийн макроэкономиксийн үүднээс авч үзэх нь

Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
Монголын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг шинэ улс төрийн макроэкономиксийн үүднээс авч үзэх нь

Цэрэндоржийн Батсүх

Монголын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг шинэ улс төрийн макроэкономиксийн үүднээс авч үзэх нь

Монгол улсын 1991-2017 оны макро эдийн засгийн тоон мэдээлэл болон УИХ-ын сүүлийн 6 сонгуулийн үр дүн, эрх барьж байсан улс төрийн хүчнүүдийн бодлого, шийдвэрүүдийг ашиглан Хиббсийн тууштай дэмжигчийн хийгээд Нордхаусын ашигч үйл хөдлөлийн загварын үндсэн нөхцөлүүдийг шалгасан. Судалгааны үр дүнд 2008 оны сонгуулиас хойш улс төрийн намууд ашигч үйл хөдлөл хийх сэдэл эрчимжсэн болохыг тогтоов. Ашигч үйл хөдлөл нь сонгуулийн амжилтад богино хугацаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй байгаа хэдий ч Засгийн газрын үе хоорондын төсвийн хязгаарлалтын асуудлыг үүсгэж, санхүүжүүлсэн зардлын хөтөлбөрүүд нь ирээдүйн татварын дарамтын шалтгаан болох талтайг тогтоосон болно.
# макроэкономикс# манипуляци# улс төр# эдийн засаг