Бүсийн түвшинд авч үзвэл, ДНБ баруун бүсэд 1447.3 тэрбум төгрөг болж, нийт ДНБ-д 6.0 хувийг эзэлж, 2015 онтой харьцуулахад 4.2 хувиар буурсан байна. ДНБ хангайн бүсэд 2952.1 тэрбум төгрөг болж, нийт ДНБ-ий 12.3 хувийг эзэлж, 2015 оноос 3.3 хувиар буурчээ. Төвийн бүсийн хувьд ДНБ 2431.8 тэрбум төгрөгт хүрч, нийт ДНБ-д 10.2 хувийг эзэлж, 2015 онтой харьцуулахад 3.6 хувиар өссөн байна. ДНБ зүүн бүсэд 1338.1 тэрбум төгрөг болж,
нийт ДНБ-д 5.6 хувийг эзэлж, 2015 онтой харьцуулахад 5.2 хувиар өссөн байна. ДНБ-ий 2016 оны гүйцэтгэлээр улсын ДНБ-ий 70.0 хувийг Улаанбаатар болон Орхон аймаг, үүн дээр Дорнод, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймаг нийлээд 80.0 хувийг бүрдүүлж байна. Үлдсэн 20.0 хувийг бусад 16 аймаг бүрдүүлжээ.