Esan - Хөөсөн бетоны бат бэх чанарт үзүүлж байгаа хүчин зүйлүүдийн математик загвар

Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
Хөөсөн бетоны бат бэх чанарт үзүүлж байгаа хүчин зүйлүүдийн математик загвар

П.СэргэлэнП.Сэргэлэн

Хөөсөн бетоны бат бэх чанарт үзүүлж байгаа хүчин зүйлүүдийн математик загвар

Худалдаж авах

Гишүүнчлэл

?
Орчин үед баригдаж буй барилга байгууламжийн дийлэнх нь төмөр бетон каркасан хийцлэлтэй баригдаж байна. Ханын хашлага хийц болох дулаан тусгаарлах материалыг өргөн хэрэглэж байна. Хөөсөн бетоны бат бэхэд нөлөөлөх хүчин зүйлүүдийг судлан тоггоох нь чухал ач холбогдолтой болж байна. Хөөсөн бетоны бат бэхэд бетон зуурмагийн урсамтгай чанар, у/ц харьцаа, дүүргэгч материалын ширхэглэлийн хэмжээ, бэхжүүлэх орчин, хөөс үүсгэгч нэмэлт зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг болохыг гадаад дотоодын судлаач эрдэмтэд тогтоосон байдаг. Хөөсөн бетоны шинж чанар нь У/Ц харьцаа, хөөс үүсгэгчийн орц, дүүргэгчийн ширхэглэлийн хэмжээ гурваас хэрхэн хамаардгийг тогтоох, энэ гурван хүчин зүйлээс хамаарах хамаарлын буюу хоёр дугаар эрэмбийн гурван хүчин зүйлт регрессийн математик загвар гарган авах зорилгоор энэ судалгаа туршилтын ажлыг гүйцэтгэсэн байна.
# хөөсөн бетон# барилга байгууламж# дүүргэгч материал