Монголын хөдөө сонин 2019 (08)

Монголын хөдөө сонин 2019 (08)

Худалдаж авах

Гишүүнчлэл

?
Монголын хэвлэл мэдээллийн салбарт шан татаад хагас зууныг үдэж байгаа “Монголын хөдөө” сониноор дамжуулан Танд мэндчилж байгаадаа баяртай байна. Тус сонин өнгөрсөн 53 жилийн түүхэн хугацаанд хөдөө, орон нутгийн хөдөлмөрчдийг хэрэгцээт мэдээ, мэдээллээр хангах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн юм. Хэдийгээр он цагийн ээдрээтэй үеүд олон байсан ч энэ сонины галыг унтраалгүй түүчээлэн уншигч танд хүргэх халуун сэтгэлтэй хүмүүсийн буянаар өнөөдөртэй золгосон билээ. “Монголын хөдөө” сонины үе үеийн уран бүтээлчид өнгөрсөн энэ он жилүүдэд малчид, тариаланчид, жижиг дунд бизнес эрхлэгчид, хөдөөгийн хөдөлмөрчдийг дэмжих, шинэ техник, технологи, арга зүйг олон нийтэд хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажилласаар ирсэн юм. Одоо ч тэр уламжлалыг хадгалахын зэрэгцээ улам чанаржуулан уншигч танд хүргэхийг хичээн ажиллаж буй билээ.
# хөдөө аж ахуй# эдийн засаг# инновац