Esan - Монгол бөхийн ёс зүй

Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
Монгол бөхийн ёс зүй

Б.Буяндэлгэр

Монгол бөхийн ёс зүй

Худалдаж авах

Гишүүнчлэл

?
Монгол бөхийг гүн ухааны хандлагаар судласан судалгааныхаа үр дүнгээр ээлжит бүтээлээ туурвиж эрхэм уншигч та бүхэнтэйгээ эргэн уулзаж байгаадаа туйлын баяртай.байна. Үүний өмнө бид "Гүн ухааны бөх судлал” номын II ботийн тэргүүн дэвтэрт нэн эртнээс XIII зууны үеийн Монгол бөхийн ёс зүй, гоо зүйн асуудлыг үнэлэмжийн агуулгаар нэгтгэн, аман зохиол болон түүхэн баримт сэлт, эд өлөгт тулгуурлаж тоймлосон билээ. Гэхдээ уг бүтээлд үнэлэмжийн мөн чанарыг тодруулах үүднээс онол, түүхийн үндэслэлийг дэлгэн тавьсан боловч чухамхүү Монгол бөхийн ёс зүй, ёс суртахууны талаар тодорхой зүйлийг хараахан хөндөөгүй билээ. Харин энэ удаад түүний залгамж болгож Монгол бөхийн ёс зүйн асуудлыг онол, практикийн уялдаатайгаар судлан тодруулахыг зорьсон байна.
# монгол бөх# ёс суртахуун# бөхийн хүмүүжил