Энэ товхимолд дунд сургуулийн ахлах ангид үздэг зарим чухал бодисыг гарган авах, хэрэглэх болон химийн шинжийг үзүүлсэн урвалуудыг бүдүүвчэр хураангуйлан илэрхийлсэн юм. Бүдүүвч дэх урвалд орсон ба үүссэн бодисын томъёо, урвал явагдах нөхцлийн нь тухай заалтыг ашиглан урвалын тэгшитгэлийг нь зохиж урвал явагдаж байгаа учир шалгааныг нь тайлбарлаж сурвал химийг судлахад тань их тус болно.