Esan - Өрх фермерийн аж ахуйн санхүүгийн бүртгэл, тайлан

Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
Өрх фермерийн аж ахуйн санхүүгийн бүртгэл, тайлан

Н.Агваан

Өрх фермерийн аж ахуйн санхүүгийн бүртгэл, тайлан

Худалдаж авах

Гишүүнчлэл

?
Монгол улсын нийгэм эдийн засгийн шинэчлэлтийн орчин цаг үеийн наран дор бичиж туурвисан мэргэжлийн олон зохиолуудаа хэвлүүлж байх хугацаанд миний эрхэм шавийн сэтгэлээс салахгүй явдаг нэгэн үзүүрт бодол бол зах зээлийн нягтлан бодох бүртгэлийн онол арга зүй, практик ажил амьдралын аргачлал, судалгаа бүхнийг аль алинтай нь хамтатгах Монгол хөрсөнд ургуулж нэгдмэл нэгэн ойлголтод хүргэх халуун мөрөөдөл байсаар ирсэн бөгөөд цаашид ч байх учиртай юм. Энэ тухайгаа 2004 онд хэвлүүлж мэргэжлийн болон сонирхогч олон уншигчдынхаа хүртээл болгосон "Нягтлан бодох бүртгэл" багц номондоо тодорхой шавь маань тодорхой тусгаж тайлбарлаж байлаа. Одоо харин тэрхүү өмнөх тайлбарынхаа үргэлжлэл болгож эрхэм уншигчдадаа бизнесийн төрөл чиглэл (худалдаа нийтийн хоол, үйлдвэрлэл үйлчилгээ зэрэг)-үүдээр зохион байгуулагдсан аж ахуйн орчинд нягтлан бодох бүртгэл хөтөлж, тайлан бэлтгэх арга зүйн талаас нь цуврал номуудыг бизнес эрхлэгч нартаа зориулан бүтээсэн байна.
# аж ахуй# санхүү бүртгэл# тайлан