Esan - Гоо зүйн үндэс

Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
Гоо зүйн үндэс
(1)

Гоо зүйн үндэс

Худалдаж авах

Гишүүнчлэл

?
XVIII зууны дунд үеэс гоо зүйн шинжлэх ухаан философиос тусгаарлаж, шинжлэх ухааны жинхэнэ биеэ даасан шинж чанарыг олж авсан. Үүнд гол нөлөө үзүүлсэн хүн бол XVIII зууны дунд үеийн Германы соён гэгээрүүлэгч, философич А.Баумгартен юм. Тэрээр “Эстетика” нэртэй хоёр боть зохиол бичсэн. I ботийг 1750 онд, II ботийг 1758 онд бичсэн. Энэ хоёр боть зохиолд гоо зүйн шинжлэх ухааны онолын гол асуудал системчлэгдэж, боловсруулагдаж тавигдсан. Бүхэл бүтэн бие даасан системтэй болно гэдэг нь бие даасан шинжлэх ухаан болсны илрэл. Тэр өөрийн хоёр боть зохиолоо “Эстетика” гэж нэрлэсний учир нь гоо сайхныг мэдэрч, хүртэх гэсэн утгаар авч хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл философи утгаар нь биш, ердийн мэдрэхүйн утгаар нь биш, сайхныг мэдрэх гэдэг утгаар нь авч хэрэглэсэн. Гоо зүйн шинжлэх ухааныг Баумгартений томъёогоор дэлхий нийтээр “Эстетика” гэж хэлж тогтсон. Эстетика нь сайхныг судалдаг шинжлэх ухааны нэр томъёо болсон.
# эстетика# гоо сайхан# гоо зүйн шинжлэх ухаан