Esan - Домог зүйн сэтгэлгээ

Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
Домог зүйн сэтгэлгээ

Мирча Элиаде

Домог зүйн сэтгэлгээ

Худалдаж авах

Гишүүнчлэл

?
Философи, хүмүүнлэгийн ухааны эрт, эдүгээгийн сонгодог бүтээл, философичдын үзэл бодол, үйл хэргээс дээжлэн хүргэхийг зорьсон Софило цувралынхаа найм дахь дугаарыг эрхэм уншигч танаа толилуулж байна. Манай цуврал суут сэтгэгчдийн сор бүтээлийг орчуулан хэвлүүлэхдээ Хүний философи, хүн судлал, утга соёл, угсаатан судлал, заншилзүйг чухалчилж байгаа билээ. Хүн гэж хэн бэ? Хүн хэрхэн оршин байдаг вэ? Хүний амьдралын утга учир чухам юу юм бэ? зэрэг мөнхийн асуудлын тухайд Софило үзлүүдийн индэр, цагийг эзэлсэн их сэтгэгчидтэй хийсэн амьд ярилцаа байх юм. Бид энэ удаад шашин судлал, соёл судлалын нэрт төлөөлөгч Мирча Элиаде (1907-1986)-гийн нэгэн бүтээлийг сонгон орчууллаа. Тэрбээр “энэ ном домог зүйн сэтгэлгээний бүрэн төгс задлан шинжилгээ биш” хэмээн даруухан өгүүлэх авч сайхь бүтээл хэвлэгдсэн цагаасаа хойш нэгэн жарны туршид энэ чиглэлийн салбар дахь хамгийн нэр хүнд бүхий судалгааны нэг байсаар ирлээ. Юуны учир тийм өндөр нэр хүнд бүхий байдгийг та одоо уншина. Ном агуулга гүн, сонирхолтой. Асуудлын тавилт содон. Шийдэл, гаргалгаа ойлгомжтой. Судлаачийн бичлэгийн арга маяг энгийн. Тийм болохоор ярвигтай асуудлыг нийтийн хэлэнд хүртээмжтэй буулгажээ. Эл бүтээл бол түүний “Шашны түүхийн шашдир” хэмээх суурь бүтээлийнх нь хураангуй юм.
# үзэл бодол# судалгаа# хүн судлал