Esan - Чанарын менежментийн тогтолцоо (Онол, арга зүй)

Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
Чанарын менежментийн тогтолцоо (Онол, арга зүй)

Т.СосорбарамИ.Гэрэлмаа

Чанарын менежментийн тогтолцоо (Онол, арга зүй)

Худалдаж авах

Гишүүнчлэл

?
Энэхүү “Чанарын менежментийн тогтолцоо. Онол, арга зүй” гарын авлагын зорилго нь чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхэд туслах, дэмжих зорилгоор чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартын гол асуудлын мөн чанар, агуулга, онол, арга зүйг тайлбарлахад чиглэсэн. Аливаа байгууллагын хувьд менежментийн талаарх суурь ойлголтууд, асуудлуудын үүсэл хөгжил, дэвшил, учир шалтгаан, үзэл баримтлалыг танин мэдэж байж түүнийг үр дүнтэй хэрэгжүүлдэг билээ. Өөрөөр хэлбэл, онолгүй практик, практикгүй онол байхгүй гэсэн амьдралын аксиом үйлчилсэн цагт үр дүнгийн тухай яригддаг. Ийм ч учраас байгууллагын менежментийн үндсэн зорилго болох хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлэх, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээг хүргэхтэй холбогдсон гол асуудлууд - байгууллагын орчин, удирдлагын манлайлал, төлөвлөлт, бүтээгдэхүүн, үйлчилгээний амьдралын үе шатны үйл явцуудад болон үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ, сайжруулалтын онол, арга зүйн асуудлуудыг энэхүү гарын авлагад тусгасан байна.
# манлайлал# олон улсын стандарт# боловсрол