Esan - Багшлахуйн менежмент

Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
Багшлахуйн менежмент

Ч.Пүрэвдорж

Багшлахуйн менежмент

Худалдаж авах

Гишүүнчлэл

?
Зохиогч: Боловсрол бол хүмүүний амьдарч аж төрөх арга хэрэгсэл, эдлэх ёстой эрх болсон хувьсал өөрчлөлт бүхий өнөө үед хүн бүр түүний бүх боломжийг тэгш хэрэглэж, үр ашгийг нь шудрагаар хүртэхийг зорих болжээ. Энэ нь сургууль, боловсролын амьдралд шинэ хэв шинж, шинэ дэг журам үүсэж байгаагийн илрэл юм. Үүнийг боловсролын шинэчлэл (инноваци) хэмээх бөгөөд гардан бүтээгчид нь багш нар юм. Багшаас сургууль, боловсролын амьдрал бүхэлдээ шалтгаална. Багш нар аль ч нийгэмд тодорхой бүлэг, давхарга үүсгэн аж төрдөг нэгэн зүйл ертөнц ажгуу. Тэр ертөнц өөрийн гэх хууль жам, дэг журамтай байнам. Багшийн ажил амьдрал цогцолдог мөнөөх өвөрмөц ертөнцийн зарим нэг нийтлэг талыг эрдэмтэн мэргэд, энгийн олны арвин их үзэлт, номлол, практик туршлагаас сонгон хурааж зах зээл, ардчиллын шинэ орчин руу орж яваа ажил, мэргэжил нэгтэй нөхөд, шавь нартаа зориулан эл номыг тэрлэн бүтээхийг хичээсэн бүлгээ.
# ардчилал# зах зээл# багшлахуйн онол