Esan - Гистологи I

Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
Гистологи I

С.Оюунгэрэл

Гистологи I

Худалдаж авах

Гишүүнчлэл

?
Гистологи гэдэг нь histos буюу эд гэдэг грек үгнээс гаралтай боловч зөвхөн эдийг судлаад зогсохгүй амьд бодис, эс, эд, эрхтний нарийн бүтцийг тэдгээрийн дотор явагдах янз бүрийн процессуудтай нь холбон судалдаг шинжлэх ухаан юм. Үүнээс үндэслэн “Гистологи нь хүн, мал, амьтны бие махбодын тогтоц, түүний нарийн зохион байгуулалт, үүсэл хөгжил, эрхтний гүйцэтгэх үүрэг ажиллагааг орчин ахуйн нөхцөлтэй нь холбож судалдаг шинжлэх ухаан” гэж тодорхойлж болох юм. Гистологийн шинжлэх ухаан нь амьд бие махбодын бүтэц, зохион байгуулалтыг судлахдаа микроскопын тусламжтайгаар өсгөж, томруулж судалдагт судалгааны аргын онцлог оршино.
# биологи# гистологи# эд судлал