Ажиллагсдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх нь хүний нөөцийн менежментийн нэг чухал асуудал юм. Байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ажиллагсадын хөдөлмөрийн бүтээмж, гүйцэтгэлийн түвшин, тэдний оролцоог хангалттай өндөр түвшинд байлгах шаардлагатай. Ажлын гүйцэтгэлийг зөв үнэлэх нь байгууллагын цаашдын амжилт, үр дүнд ихээхэн нөлөөлдөг.