Монгол улсын эдийн засгийн нийт 20 салбарын хувьд эдийн засаг, ажил эрхлэлтэнд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох зорилготой юм. Уг судалгааны ажлаар салбар тус бүрийн үйлдвэрлэлийн үржүүлэгч, ажил эрхлэлтийн үржүүлэгч, ажил эрхлэлтийн мэдрэмжийг Салбар хоорондын тэнцлийн загварын аргаар тооцоолон салбаруудын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг гаргаж ирсэн болно.