Монголчууд бид эрт дээр үеэсээ төрийн бэлгэ тэмдгээ шүтэн биширч, үе удмаараа дээдлэн хүндэтгэж ирсэн. Дэлхийн улс орон бүр өөр өөрийн өвөрмөц онцлогийг илэрхийлсэн бэлгэ тэмдэгтэй байдаг. Бэлгэ тэмдэг нь тухайн улс үндэстний хэл яриа. үлгэр домог, шашин шүтлэг, хувцас хунар, зан үйл, зан заншил, соёл урлаг гэх мэт олон зүйлээс улбаатай байдаг.