Монгол Улсын төрийн бус байгууллагын эрх зүйн байдлыг түүхэн болон гадаад орнуудын туршлага, эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтэд тулгуурлан харыдуулан судлах замаар төрийн бус байгууллагын өнөөгийн хөгжлийг нэгтгэн дүгнэх, нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлох, тэдгээрийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд тулгарч буй гол тулгамдсан асуудал болон нийгмийг хөдөлгөгч чухал хүч болохыг нь нээн харуулах, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхээ бүрэн төгс эдлэх боломжийг өргөтгөн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлохыг зорьлоо.