Төрийн байгууллагуудын үндсэн зорилго нь олон нийтийн сонирхолд үйлчлэх явдал бөгөөд олон нийтч төрийн албан хаагчдаас өөрийн үүрэгт ажлаа шударга, тэгш, алагчлалгүй гүйцэтгэх, төрийн албанд ёс зүйг өндөр хэмжээнд байлгахыг хүсэн хүлээдэг. Иймээс төрийн албан хаагчид албаны эрх мэдлээ олон нийтийн эрх ашгийн төлөө биш өөрийн болон цөөн хүмүүсийн сонирхолд ашиглах тухай асуудал олон нийтийн анхаарлыг татсаар байна.