Монгол оронд ч Бурханы шашин гурван удаа дэлгэрсэн бөгөөд сүүлийн буюу гуравдугаар дэлгэрэлт нь шар малгайтны хэмээх Богд
Зонховын шашны үзэл онол дэлгэрсэн юм. Энэ дэлгэрэлтэд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол Өндөр гэгээн Занабазар юм. Түүнээс хойш олон арван эрдэмтэн лам нар төрж, ном зохиол туурвин, бурхан шүтээн, сүм дуган босгож, шашин амьтанд тусыг хүргэсээр иржээ.