Бурхан багшийн гүн ухааны сургаалын нэг гол чиглэл болох төв үзлийн /мадхьямака/ сургаалын үндэслэлүүдийг авч үзэхийг зорилт болгооон юм. Чухамхүү мадхьямика гүн ухаанд тулгуурлаж л байж, Бурхан багшийн сургаалын үнэн учир, цаад зорилгыг ойлгон ухаарч чадах хийгээд ертөнцийн хүлээснээс ангижран, жинхэнэ тонилохуйн мөрд орж чадах юм гэж үзсэн учраас энэ сургаалыг чухал болгон судалсан болно.