Хүн эрх, үүргээ тодорхойлуулах, эрүүгийн ял тулгавал тэр нь хир зэрэг үндэслэлтэй болохыг тогтоолгохын тулд тухайн хэргийг бүрэн, тэгш эрхийн үндсэн дээр, ил тод байдлаар, шударга ёсны бүх шаардлагын дагуу бусдын нөлөөнд автагдаагүй, гагцхүү хуульд захирагдах игүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй. Гавъяат хуульч Б.Чимэд Үндсэн Хуулийн үзэл баримтлал номондоо: " Шүүн таслах ажил буюу шүүх эрх мэдэл бол явж явж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг нотлон тогтоож, ял шийтгэх /гэм буруугүй бол цагаатгах/, засаг төр, хуулийн этгээд, хувь хүний хооронд үүссэн эрүүгийн эрх зүйн элдэв маргаан, сөргөлдөөнийг эцэслэн шийдвэрлэж зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн хангах явдал юм.