Өнөөдөр нийгэм, улс орны хөгжилд нөлөөлөх. эерэг сөрөг олон хүчин зүйлүүдийн
дотроос цагдаагийн байгууллагын тогтолцоо, бүтэц түүний үйл ажиллагааны талаар ярьж, бодол санаагаа нэгтгэн, нэгдсэн тэмцэл өрнүүлэх, шинэ арга, гарц хайн илрүүлж тодорхой үйл ажиллагаа явуулах нь тулгамдсан асуудлын нэг боллоо. Ялангуяа улс оронд аюулгүй орчинг бүрдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үүрэгтэй цагдаагийн байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, удирдлага, үйл ажиллагааны шинэчлэлт чухалд тавигдаж байна.