Олонлог гэмт хэргийг шалгаж шийдвэрлэж буй Монгол улсын бүх шатны шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагуудын практикийг нэгтгэн судалсны үндсэн дээр Монгол улсын эрүүгийн эрх зүйн онолын тулгуур мэдлэпгэй уялдуулан олонлог гэмт хэргийг зөв зүйлчлэх, нэгдмэл гэмт хэргээс зааглан ялгаж ойлгох, эрүүгийн эрх зүйн онолд олонлог гэмт хэргийн ойлголтыг нэг мөр болгохыг зорьсон ажил юм.