Хуулийн зохицуулалтууд хэт ерөнхий, хоорондоо зөрчилдсөн юмуу харилцан уялдаагүйгээс болж хийдэл (хуулийн цоорхой) үүсч улмаар хууль хэрэгжихгүйд хүрч, хүний эрх, эрх чөлөө хамгаалалтгүй болдог. Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсад иргэдийн мэдээлэл авах эрхийг хангахад саад болж буй төрийн болон албаны нууцын тухай ойлголт, хандлага, шийдвэрлэх арга замыг тодорхойлоход оршино.