Монголчууд дэлхийн бусад улс орон, ард түмний дунд өөрийн гэсэн үндэсний түүх соёлын гайхамшигийг илтгэн харуулж , төр, хууль цаазын Их засаг хэмээх түүхэн үнэт бүтээлийг бий болгож , дэлхийн эзэнт гүрнийг засаглах их үйл хэрэгтээ дан ганц Их засаг хуулийг хэрэглэж байсан нь өнөө үеийн эрдэмтэн .судлаачдын анхаарал, сонирхлыг гойд ихээр татаж байгаа юм. Ийм учраас Эзэн Чингисийн Их засаг хууль ба иргэний эрх зүйн зохицуулалтын зарим асуудлыг сонгон авч тодотгон судалсан болно.