Өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ЭБШХ-ийн хэрэгжилтийн төлөв байдлын талаарх эрдэмтэн, судлаачдын зүгээс хийсэн судалгааны ажил, уг хуулийг хэрэглэж, хэрэгжүүлж буй ажиллагаанаас харахад уг хууль нь байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын чиг үүргийн хяналт, хариуцлагыг зөв хуваарилах, байцаан шийтгэх ажиллагааны хүнд суртлыг багасгах, түргэн шуурхай болгох, байцаан шийтгэх ажиллагааны явцад хүний эрхийг хангах баталгааг сайжруулж, бодитой болгоход чиглэгдсэн зэрэг дэвшилттэй зохицуулалтууд байгаа хэдий ч хуулийг хэрэгжүүлэх явцад хэд хэдэн төрлийн бэрхшээлтэй асуудал тулгардаг болох нь тодорхой болсон.