Монгол Улсын эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хийгдэж буй шинэчлэлийн мөн чанар нь ЭБШ ажиллагааны үе шатуудад гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрх зүйн баталгааг бодитой эдлүүлснээр илрэх учиртай. Чингэснээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах хэлбэр журам, хэрэгжүүлэх арга замыг хамгийн энгийн ойлгсмжтой, элдэв хүнд сурталгүй, хууль ёсны бөгөөд бодит нотлох баримтанд тулгуурласан үндэслэлтэй, шударга ёсны зарчимд бүрнээ нийцүүлсэн нь харагдах ёстой.