Цагдаагийн байгууллага түүний чиг үүрэг эрх зүйт төрийн үед улам бүр өсөн нэмэгдэж , тэдний эрх ашигт нийцсэн төрийн үйлчилгээ үзүүлэх гол байгууллага болон төлөвших шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм. Иймд цагдаагийн байгууллагын одоогийн зохион байгуулалтын бүтцийг Монгол улсын онцлогт тохирсон, цомхон, чадварлаг, оновчтой, боловсронгуй болгоход тус нэмэр болох үүднээс энэ сэдвийг сонгосон болно.