Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг бол энэ зорилгод туйлын харш гэмт үйлдэл бөгөөд хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдэл гэсэн ухагдахууныг тохиолдолоор нэг заалтад оруулаагүй нь тодорхой бөгөөд энэ гурван зүйл харилцан хамааралтай, цогц ойлголт болох нь Үндсэн хуулийн дээрх заалтаас харагдаж байна. Иймээс энэ томоохон институтад халдасан гэмт үйлдлийг шийдвэрлэж байгаа шүүхийн практик, эрх зүйн зохицуулалт, зүйлчлэл хийхэд анхаарах зүйлсийг нарийвчлан судлах нь эрүүгийн эрх зүйн салбарын хөгжилд дусал ч гэсзн хувь нэмрийг оруулах нь дамжиггүй.