Хууль зүйн шинжлэх ухааны дотор эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаан нилээд эртний түүхтэй их судлагдсан шинжлэх ухаан. Гэвч нийгмийн байдал, хүмүүсийн сэтгэл зүй хувьсан өөрчлөгдөж байдаг учраас энэ шинжлэх ухааныг ч онолын хувьд хоцруулахгүй хөгжүүлэх нь зайлшгүй хэрэг билээ. Хүний эрх эрх чөлөөг дээдэлдэдг аль ч улс орон, ер нь хүн төрөлхтний үндсэнд суурь эрх бол амьд явах эрх юм.