Монгол улс сонгосон замаараа урагш хөгжихөд нийгмийг жолоодох хүч, төрийн чиг үүрэг бүх талаар хүчтэй болж, түүнийг хэрэгжүүлэхэд эрх зүйн зохицуулалтын үйл ажиллагаа улам идэвхжиж байна. Төр эрх зүйн харилцаанд өөрчлөлт орж, төр зөвхөн хууль батлаад зогсохгүй, өөрөө түүнийхээ хурээнд ажиллаж, хуулиар тогтоосон журмыг нарийн чанд сахин мөрдөх, хуулийн биелэлтийг орон даяар хангах, шударга ёсыг хэрэгжүүлэх, хууль зүйг зөрчвөл хариуцлага хүлээдэг байх зарчим бүрэлдэн тогтож байна.